Ээлжит бус чуулган зарлана

Ээлжит бус чуулган зарлана

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар ирэх сарын дундуур ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах асуудлаар байр сууриа нэгтгэжээ.


Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Даргын дэргэдэх зөвлөл дээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар тохирсон. Гуравдугаар сарын 10-ны үеэр ээлжит бус хуралдаан зарлана. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд шахуу байгаа учраас ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар болсон.

Нэр заагаад өгсөн хуулиудаас гадна сонгуулийн гурван хууль, Улс төрийн намын хууль, Улс төрийн намын санхүүжилтийн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулиуд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлуудыг хаврын чуулганаар хэлэлцэхээр баталсан. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлууд  их бий. Ажлын хэсэг байгуулах гэх мэт чухал ажлууд байгаа” гэлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.