Ардчилсан нам УИХ-д бүлэггүй зөвлөлтэй болно

Ардчилсан нам УИХ-д бүлэггүй зөвлөлтэй болно

УИХ дахь АН-ын гишүүд зөвлөлийн статустайгаар ажиллахаар болжээ. Учир нь УИХ дахь АН-ынхан хуульд заасан бүлэг байгуулах босго тоонд хүрэхгүй гишүүнтэй болсонтой холбоотой аж.

Тодруулбал, Засгийн газрыг огцруулах асуудалд намын гишүүн Ж.Батзандан, Д.Мурат, Л.Болд нар бүлгийнхээ эсрэг байр суурьтай байсан хэмээн намын удирдлагууд тэдэнд улстөрийн хариуцлага тооцсон. Тухайлбал, Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болд, Д.Мурат нарыг АН-аас сонгуульд нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс гарахаа мэдэгдэж, өргөдлөө өгөөд байгаа билээ. Харин бүлгийн гишүүд түүний хүсэлтийг нь биелүүлж, албан ёсны саналаа УИХ-д хүргүүлэхээр шийджээ. Ингэснээр УИХ дахь АН-ын гишүүд хуульд заасан бүлэг байгуулах босго тоонд хүрэхгүй болж байгаа тул цаашид Зөвлөлийн статустайгаар ажиллахаар болсон тухайгаа зарлалаа.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.