Улаанбаатар -4oC

Ч.Хүрэлбаатар: Төрийн 2-3 сангаас зээл авдаг 300 гаруй ААН байна

Ч.Хүрэлбаатар: Төрийн 2-3 сангаас зээл авдаг 300 гаруй ААН байна

Өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанд Сангийн яам хоёр асуудал оруулж хэлэлцүүлсэн ба үүнийхээ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээл өглөө. Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Сангийн яам хоёр асуудал орууллаа.

Эхний асуудал нь Блокчейн технологи дээр үндэслэсэн платформыг ашиглаж Засгийн газар үнэт цаас гаргах журмыг баталлаа. Өмнө нь Засгийн газар үнэт цаасыг арилжааны банкуудад түлхүү санал болгодог байсан бол одоо Засгийн газар үнэт цаас гаргавал блокчейн технологи дээр үндэслэн платформыг ашиглаж бүх хүн, ААН-д үнэт цаасаа санал болгох боломжийг бүрдүүлж өгч байна. Энэ бол зээлийн хүүг буулгах, банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн ийм зүйл болсон. Энэ журмыг ашиглах хэрэгцээ шаардлага өнөөдөртөө байхгүй байгаа. 2019 оны нэгдүгээр сарын татварын орлого давж биелсэн. Ашиглах эсэх нь тодорхой биш байгаа ч хууль эрх зүйн орчинг бий болгож байгаа юм.

Хоёрдугаарт Засгийн газрын зарим тусгай санд хийсэн шалгалтын үр дүнг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Харин авах арга хэмжээний талаар дараагийн хуралдаанаар  хэлэлцэхээр боллоо.

Тариалан эрхлэлтийг дэмжих санд л гэхэд байгуулагдсан цагаас нь эхэлж нэлээд урт хугацаанд шалгалт хийлээ. Мал хамгаалах сан, Боловсролын зээлийн сан, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гээд Төрийн олон санд  шалгалт хийсэн. Шалгалтын явцад нэг ААН гурван сангаас зэрэг зээл авсан тохиолдол хүртэл гарлаа. Мөн хоёр сангаас зэрэг зээл авсан 319 ААН байна. Компаниуд зээлээ төлөхгүй байсан ч Монголбанкинд бүртгэгддэггүй учраас зээлийн эргэн төлөлт удааширч байсан байна. Төрийн сангуудад төлөгдөөгүй байгаа хугацаа хэтэрсэн 130 орчим тэрбум төгрөг байсан нь сүүлийн нэгээс хоёр сард 100 орчим тэрбум төгрөг болгож бууруулаад байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан байгуулагдсанаас хойш гэхэд 16,000 гаруй ААН хоёр ба түүнээс дээш удаа зээл авч байсан байна. Энд нэг сангаас зээл авч нөгөө сангийн зээлийг төлдөг байдал байж. Зээл олгодог сангуудаа голлон шалгасан бөгөөд зарим санг татан буулгах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Дараагийн долоо хоногийн хуралдаанаар шийдвэр гарсны дараа тодорхой мэдээлэл өгье" гэлээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.