Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-д гэрчийн мэдүүлэг өглөө

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-д гэрчийн мэдүүлэг өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дуудаж мэдүүлэг өглөө. Тэрбээр авлигатай тэмцэх газарт цаг орчим саатсан бөгөөд хэвлэлийнхэнд товч мэдээлэл өглөө.Тэрээр “Тавантолгойн орд газартай холбогдсон асуудлаар гэрчийн мэдүүлэг өглөө. Ер нь албан тушаалтнууд хуулиас зугтаж болохгүй, хуулийн байгууллагын ажлыг хүндэтгэх хэрэгтэй.Прокурорт өгсөн гэх 178 хуудас материалтай би танилцаагүй.Ерөнхийлөгчийг тэр материалаа олон нийтэд ил болгооч гэж хүсэх байна.Хуулийн байгууллага дахин дуудсан тохиолдолд цаг алдалгүй ирж мэдүүлэг, тодруулга өгөхөд бэлэн” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.