Хотын даргын төлөө С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдөнө

Хотын даргын төлөө С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдөнө

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж Хотын шинэ даргыг сонгоно.

Хотын даргын өмнөх сунгаанд ялалт байгуулсан НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун дахин өөрийн нэрийг дэвшүүлж, заалнаас өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Харин МАН-аас өмнөхийн адил С.Амарсайханыгаа нэр дэвшүүлж байгаа аж.

Дашрамд сануулахад, С.Мөнхчулууныг өнгөрсөн долоо хоногт МАН-ын Хяналтын хорооноос намын дүрэм зөрчиж, намын удирдах дээд байгууллагаас гаргасан шийдвэрийг дагаагүй гэх үндэслэлээр МАН-ын гишүүнчлэлийг нь хассан юм.

Ийнхүү МАН-аас хөөгдсөн, Намын гишүүн гэх хоёр хүн Хотын даргын төлөө хоёр дахь удаагаа өрсөлдөнө. Өмнө нь НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар Хотын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, улмаар төлөөлөгч С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргад олонхын санал авсан ч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжлахаас татгазлсан билээ. Тиймээс хуулийн дагуу НИТХ 15 хоногийн дотор хуралдаж, дахин санал хурааж нийслэлийн Засаг даргаа томилох үүрэгтэй. Энэ хүрээнд тэргүүлэгчид ээлжит бус VII хуралдааныг өнөөдөр зохион байгуулж байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.