Улаанбаатар -4oC

ЖДҮХС-гийн захирлаар Б.Батцэцэгийг томиллоо

ЖДҮХС-гийн захирлаар Б.Батцэцэгийг томиллоо

ЖДҮХС-гийн захирлаар ажиллаж байсан С.Төгсбилэгийг албан тушаалаа мурвуулан ашиглан УИХ,Засгийн газрын гишүүдэд их хэмжээний зээл олгосон гэх үндэслэлээр АТГ-аас саатуулан шалгаж байгаа билээ.

Ийнхүү жижиг, дунд бизнесийнхнийг дэмжин ажиллах чиг үүрэг бүхий тус сан эзэнгүйдээд байсан юм. Тэгвэл тус санг тэргүүлэх дараагийн захирлаар Б.Батцэцэгийг томилсон талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан дуулгалаа.

Б.Батцэцэг нь Сангийн яамны төрийн сангийн газарт ажиллаж байсан хүн. Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, аудитын тогтолцоог бий болгох ажлыг санаачлан хөөцөлдсөн, Оюутолгойн баримтын шалгалтын ажлын хэсгийг ахалж ажилласан, Монгол Улсаас Швед улсад суугаа Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж бйасан туршлагатай нэгэн гэнэ. Мөн ЖДҮХС-гийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан юм байна.

Дашрамд дуулгахад, Б.Батцэцэг нь Ч.Улаан сайдыг Сангийн сайдаар ажиллаж байх үед тус яамны Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан билээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.