Ерөнхий сайд С.Амарсайханыг хотын даргаар батламжиллаа

Ерөнхий сайд С.Амарсайханыг хотын даргаар батламжиллаа

Нийслэлийн захирагч бөгөөд Хотын даргыг сонгох хурал өчигдөр болж нийт төлөөлөгчдийн 56.8 хувийн саналыг авч, Хотын дарга болох болзлоо хангасан С.Амарсайханг Ерөнхий сайд өчигдөр орой маш шуурхай Нийслэлийн Засаг даргаар батламжиллаа.

Ингэснээр С.Амарсайхан бүх үе шатыг давж Хотын дарга гэх хүнд бас хүчир ажлыг гүйцэтгэхээр болж байна. 

Эргэн сануулахад, хотын дарга сонгох НИТХ-ын өмнөх хуралдаанаар С.Мөнхчулуун заалнаас нэр дэвшиж олонхийн санал авсан ч хотын дарга хийх ёсзүйгүй хүн хэмээн Ерөнхий сайд батламжлахаас татгалзсан билээ. Тиймээс хотын даргын сунгаа дахин явагдах болсон.

Үүнд МАН-ын Удирдах зөвлөл С.Амарсайханыгаа дахиад л сойсон. Намын гишүүдээ хүлээн зөвшөөрөгдсөн түүнийг Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлах нь ч тодорхой байсан юм.

Саналын хайрцагнаас хүчинтэй 44 хуудас гарч нэг хүчингүй хуудас гарсан тухай тооллогын комисс дуулгалаа. Тодруулбал нэр дэвшигч С.Амарсайханд хуралд оролцсон төлөөлөгчдын 25 нь саналаа өгсөн бол нэр дэвшигч С.Мөнхчулууны төлөө 20 төлөөлөгч саналаа өгснөөр С.Амарсайхан хотын дарга болоход нэг шат ахилаа.

Ингээд НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаас нийт төлөөлөгчдийн 56.8 хувийн саналыг авсан С.Амарсайханыг хотын даргаар батламжлуулахаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барихаар тогтлоо. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын тав хоногийн дотор түүнийг хотын даргаар батламжлах эсэхээ мэдэгдэх юм.

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.