Улаанбаатар -4oC

“Монголын зэс” корпораци ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнийг шүүхэд өглөө

“Монголын зэс” корпораци ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнийг шүүхэд өглөө

“Монголын зэс корпорациас  сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр мэдээлэл хийсэн юм.  Тэд “ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монголын Зэс” корпорацийг гүтгэсэн, худал мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. 

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь уг компанийн талаар гаргасан худал мэдээллээ залруулж, уучлалт хүсэхийг шаардаж байна гэсэн юм.  Түүнчлэн  “Монголын Зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал гурван жилийн хугацаатай яригдаж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ асуудлыг АТГ болон Эрүүгийн цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор миний бие болон манай компанийн удирдлагуудыг АТГ-аас 10 гаруй удаа дуудан байцааж мэдүүлэг авсан байдаг.   Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдэгдэл хийхдээ бид бүхнийг байцаалтын үйл ажиллагаанд саад учруулсан гэх мэт ташаа мэдээлэл тараасан. Бид ямар ч саад бэрхшээл учруулаагүй. Зориудаар биднийг олон нийтэд зүй бусаар мэдээлсэн” гэв.

“Монголын Зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар  Манай компанийн хувьцааг төр хурааж авна гэсэн. Төр аль эрт хураагаад авчихсан ш дээ. Ер нь бол энэ хувьцааг төр ч авах биш ОХУ-д буцах ёстой. Манай төр өөрсдөө “энэ хувьцаагаа буцаагаад авчих гэсэн саналаа ОХУ-д өгсөн байна лээ. ОХУ-д буцааж өгөх хүсэлт энэ хүмүүст байгаа юм байна гэж ойлголоо. Монгол Улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол бид олон улсын шүүхэд хандахаар зэхэж бүрэн материалаа цуглуулсан байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.