Улаанбаатар 3oC

АН-ын залуус намын дарга, бүлгийн дарга хоёртоо хариуцлага тооцохыг уриаллаа

АН-ын залуус намын дарга, бүлгийн дарга хоёртоо хариуцлага тооцохыг уриаллаа

АН-ын залуу гишүүд  өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд "АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй хүмүүс 60 тэрбумын бүлэглэлийг байнга хамгаалж ирсэн. М.Энхболдыг огцруулахад хамгаалсан санал өгсөн. Энэ үйлдлийг АН-ын жирийн гишүүд эсэргүүцэж байгаа. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар УИХ дахь намын бүлгээ удирдлагаар хангаж чадахгүйн дээр МАНАН бүлэглэлийн эрх ашгийг бүлгийн гишүүдэд тулгаж байна.

Ингэснээр манай намын нэр хүнд 60 тэрбум, ЖДҮ-тэй нэр холбогдсон МАН-аас дор орлоо. Шударга ёс ярьж, эрүүлээр шүүмжилсэн гишүүдээ намаас хөөж, АН-д нэг хүний дарангуйлал тогтоод  байна" гэв. Улмаар намынхаа гишүүдэд хандан уриалга гаргаж, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт хариуцлага тооцохыг уриалжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.