Д.Эрдэнэбат: Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг солих нь хамгийн чухал

Д.Эрдэнэбат: Хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг солих нь хамгийн чухал

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлж буйгаар "Ээлжит бус хуралдаанаар арав гаруй асуудал хэлэлцэнэ. Тэдгээрээс хамгийн чухал  хоёр зүйл бий. Нэгдүгээрт, татварын багц хуулиуд орж ирж байна. Татварын багц хуулинд эсрэг сөрөг олон зүйл бий. Энэ хуулийг дэмжээд явах нь зүйтэй гэсэн байр суурин дээр АН байна. Гэхдээ татварын багц хуулин дээр татварын орлогыг нэмэгдүүлэхэд ачааллын хүнд нь хаанаа байна вэ гэдэгт асуудал бий. Олон талын хөнгөлөлт нийгэмд хэр ач холбогдол өгөх вэ гэдэг асуудал бас бий. Ярих зүйл их байна. Тиймээс Сангийн яамны хууль боловсруулсан ажлын хэсгийг бүлэг урьж, санал солилцъё гэж бодож байгаа. 

Мөн хууль, хяналтын байгууллагын удирдлагуудыг солих асуудал орж ирнэ. Энэ асуудалд бид хуулийн дагуу явах ёстой шүү гэсэн байр суурьтай байгаа. Үндсэн хууль болон дагалдах хуулиуддаа юу гэж заасан байна. Яг тэр заалтын дагуу явах ёстой" хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.