Д.Оюунхорол: Тендерийн хар жагсаалтыг олон нийтэд зарлах хэрэгтэй

Д.Оюунхорол: Тендерийн хар жагсаалтыг олон нийтэд зарлах хэрэгтэй

УИХ-ын  чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр УИх-ын гишүүн Д.Оюунхорол тендерийн хар жагсаалтыг олон нитйэд ил болгнохыг хүслээ. Тэрбээр “Чанаргүй бараа үйлчилгээ үзүүлчихээд байнга тендер авдаг компаниудын сүлжээ бий болсон байна. Сургууль цэцэрлэгийн барилга барих тендер хүртэл шударга бус болдог. Барилгын ажил дуусаад удалгүй дээврээс нь ус шүүрч байх жишээний. Тиймээс аливаа тендерийг олон нитйэд ил явуулж байх хэрэгтэй. Тендерийн хар жагсаалтыг олон нийтэд зарлах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.