МАН, АН нүдний булай болжээ, БЗД-ийн сонгуульд

МАН, АН нүдний булай болжээ, БЗД-ийн сонгуульд

БЗД-ийн 10, 19 дүгээр хороодод өчигдөр гаригт хуулийн дагуу дахин сонгууль боллоо.

10 дугаар хорооны сонгуульд МАН-55.2, Консерватив нам-0.72, БНН-0.91, Ногоо. Нам-0.76, бие даагч Н.Алтантуяа-37.4, бие даагч Г.Жаргал-4.31 хувин тус тус санал авсан байна. Харин 19 дүгээр хорооны сонгуулийн дүнгээр МАН-55.2, Консерватив нам-0.35, БНН-0.64, Ногоон нам-1.21, бие даагч Н.Уламбаяр-11.25, бие даагч Т.Туул-35.94 хувин саналыг тус тус авсан ажээ. Сонгуулийн хэсгийн хороо танилцуулсан бөгөөд ажлын тав хоногт баталгаажин төлөөлөгчид ажилдаа орох юм байна.

Сонирхуулахад тус сонгуульд АН дотоод зөрчлөөсөө болон намын нэрийн өмнөөс нэр дэвшигчээ тодруулж чадаагүй тул бие даагчид гарган өрсөлдсөн ч ялагдал хүлээж, харин Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын даргын ажлаа авснаас хойш анхны сонгуульдаа ялалт байгуулаад байгаа юм байна.

Энэ сонгуулийн дүнг харахад МАН, АН хоёр нүдний булай болжээ. Нэг нь мөнгөө тарааж санал худалдаж аваад, нөгөө нь нэр дэвшигчээ тодруулж чадахгүй. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.