Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатыг ажлаас нь чөлөөллөө

Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатыг ажлаас нь чөлөөллөө

Ерөнхий прокуророос Б.Жаргалсайханыг томилох саналыг УИХ дэмжсэн. Улмаар Ерөнхийлөгч өчигдөр тэр даруйд нь зарлиг гаргаж түүнийг албан тушаалд нь томилсон юм. Мөн өчигдөр орой Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын ерөнхий прокурорын газар очиж Ерөнхий прокурорын ажлыг хүлээлцэх арга хэмжээнд оролцсон. Ингэхдээ Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг ажлаас нь чөлөөлсөн Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулжээ. Б.Амгаланбаатар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудалд нэр холбогдоод байгаа юм. Ингэснээр Ерөнхий прокурорын хоёр орлогчийг шинээр томилох шаардлагатай болж байна. Учир нь, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатыг мөн ажлаас нь чөлөөлөөд байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.