Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, Ерөнхий сайдынхыг нэмэгдүүлнэ гэв

Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, Ерөнхий сайдынхыг нэмэгдүүлнэ гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал болон 2019 оны хөрөнгө оруулалтын явц, үр дүнтэй холбоотой мэдээллийг сонсчээ. Бүлгийн хуралд  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх мэдээллийг ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан танилцуулсан байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орж буй гол заалтууд нь УИХ-ыг хариуцлагажуулах, парламентын тогтолцоог улам төгөлдөржүүлэх, Засгийн газрын эрх мэдлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж, Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх, мөн шүүхийн бие даасан байдлыг хангах, орон нутгийн өнөөгийн тогтолцоог боловсронгүй болгоход чиглэсэн томоохон өөрчлөлтүүдийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасныг танилцуулгад дурджээ.  Төслийг  УИХ-д өргөн барих нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн гэв.

БСШУС-ын салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн  нөхцөл байдлын  хувьд  өнгөрсөн онд тус салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэл тааруу байсан учраас МАН  бүлгээрээ  тусгайлан авч хэлэлцсэн гэв. Ялангуяа, нийслэлийн хувьд тус салбарын хөрөнгө оруулалтын ажил тааруу байгаа. Энэ нь худалдан авалт, газрын чөлөөлөлтийн асуудлаас үүдэж хөрөнгө оруулалтын ажил гацаж байгаатай холбоотой гэж үзэж байгаа юм.  Салбарын холбогдох хүмүүс МАН-ын  бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн  гэв.

Эх сурвалж www.polit.mn

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.