"Капитал" банкинд НДС-гийн 101, ХЭДС-гийн 1.2 тэрбум төгрөг байсан

Монголбанкнаас өчигдөр "Капитал" банкийг татан буулгаж байгаа тухайгаа мэдэгдсэн. Тус банкинд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө байсан тухай мэдээлэл бий. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг энэ асуудлаар сэтгүүлчдэд тайлбар хийлээ.

Тэрээр Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг2009 оноос эхлэн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг "Капитал" банкинд байршуулж байсан. 2009 оноос эхлэн байршуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж 280 тэрбум төгрөгт хүрсэн. Би ХНХ-ын сайдаар томилогдсоноос хойш Капитал банкинд байршуулсан хөрөнгийг нэлээд багасгасан. Үүнээс Нийгмийн даатгалын сангийн үлдэгдэл 101 тэрбум төгрөг үлдсэн. Капитал банкны эрхийг хүлээж авч байгаа Монголбанкинд хандаж, графикийн дагуу хөрөнгийг барагдуулна.

Өөрөөр хэлбэл, Монголбанк төлбөрийг барагдуулах дараалал тогтооно. Эхний ээлжинд иргэдийн хадгаламжийн мөнгийг барагдуулна. Хоёрдугаарт, Нийгийн даатгалын сангийн хөрөнгийг барагдуулах график гаргах байх. Манай яам, Монгол банктай хамтраад сангийн байршуулсан 101 тэрбум төгрөгийг ямар хугацаанд ямар хуваариар эргэн барагдуулах вэ гэдгийг Монголбанк хуваарь тогтоох байх” гэлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.