Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргаад өргөн барилаа.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргаад өргөн барилаа.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 
Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд сүүлийн жилүүдэд гэр бүл, нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч, залуус гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах, гадаадын иргэнтэй гэр бүл болох зэргээр иргэд гэр бүлийн харилцаанд чөлөөтэй хандах болсон төдийгүй гэр бүл цуцлалт, гэр бүлийн гишүүдийн маргаан, гэр бүл дэх хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл байсаар байна. Гэр бүл цуцалсны дараа хүүхдийн тэтгэлгээ хугацаандаа бүрэн төлөхгүй байх, хүүхдэд тавих эцэг, эхийн анхаарал, халамж суларснаас хүүхдийн аж байдал, сурлага, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх зэргээр хүүхдийн эрх гэр бүлийн хүрээнд зөрчигдөж байгаа зэргээс үүдэн хуульд томоохон шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзсэн юм. Тэр дагуу нийт 10 бүлэг, 102 зүйлтэйгээр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Энэ удаа 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд үндсэн асуудлаар 2 бүлэг, 26 зүйл шинээр оруулж, хуулийн 80 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийсэн болно. 
Мөн энэ үеэр Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг өргөн барьсан.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.