С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулахаар болжээ

С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулахаар болжээ

Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой асуудал өнөө хэр үргэлжилж байна. Энэ хэрэгт  холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн асуудал ил болсон. Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүдэд үзүүлсэн билээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Улсын Ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат гэдэг хүн өчигдөр телевизээр ярилцлага өгч байна лээ. Энэ хүн эрүүдэн шүүснийхээ төлөө шоронд орох ёстой. Гүйцэтгэх ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж байсан хүн. Прокурор хүн хэзээ ч гүйцэтгэх ажиллагааны төлөвлөгөө баталдаггүй. Нямдорж ийм зүйл болж байхад юу хийж байсан юм, одоо гарч ирлээ, бүхнийг мэдэж байсан гэж хүмүүс гүтгэж байна. Би хэлье. 2012 онд би сайдын ажлаа өгсөн. Зохиомол хэрэг 2013 онд болсон. 2017 онд буцаад би сайд болоход энэ хэргийн 2 шатны шүүх хурал болоод дуусгачихсан байсан юм. Би 2016 онд сул гишүүн байхдаа энэ хэргийн араас хөөцөлдөж байсан юм шүү. Үүнийг бүгдийг захиалгаар хийж байна. Прокурорууд бид илрүүлсэн гээд цээжээ дэлдээд байх юм. Сүүлийн үед дандаа мулгуй хүмүүс прокуророор томилогдож байгаа.  Прокурор 24 цагийн ямар ч үед камерт орж хяналт тавих эрхтэй. Гэтэл юу яриад байгаа юм.

Би бүх хорихыг камертай болгосон. Гэтэл камергүй, подвальд аваачиж хорьж байгаад 5-6 хүнийг эрүүдэн шүүсэн байгаа юм. Ийм зүйл байгаа учраас төртэй, улстай, шүүхтэй байна уу гэдгийг би үзэх гээд байна. УИХ-ын зарим гишүүн энэ Эрдэнэбат гээд хүнийг өмөөрдөг.Гишүүд та нар хүний гар хөл болдогоо болиорой” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.