Ерөнхий прокурорын орлогчоор А.Чинбат, С.Алиманцэцэг нарыг МАН-ын бүлэг дэмжлээ

Ерөнхий прокурорын орлогчоор А.Чинбат, С.Алиманцэцэг нарыг МАН-ын бүлэг дэмжлээ

МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуваарийн дагуу хуралдлаа. Хурлын дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Б.Саранчимэг, ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл хийлээ. Тэд “Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр хүргүүлсэн прокурорын орлогчид нэр дэвшигчдийг МАН-ын бүлэг дэмжлээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч нарыг томилох асуудлаар зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн А.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр УИХ-ын байнгын хороод болон нэгдсэн хуралдаанд дэмжихээр тогтсон” гэлээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.