Прокурорын орлогчдыг томилохыг байнгын хороод дэмжлээ

Прокурорын орлогчдыг томилохыг байнгын хороод дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөрхуралдаж,  “Түр хороо байгуулах тухай”, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  болон Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга аваагүй учраас хуулийн төслүүдийг дэмжив.

Ингэснээр С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгтэй холбоотой асуудлыг шалгах зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Түр хороо байгуулахтай холбогдуулан ажиллах хугацаа, тайлан дүгнэлт, чиглэл гаргах уу эсвэл ОУП-ын холбооны гаргасан дүгнэлтийн хүрээнд ажиллах уу. Тогтоолд энэ бүх зүйл гарч ирэх үү. Сүүлд нь түр хороонд эрх хэтрүүлсэн, хугацаа хэтэрсэн, дүгнэлт гаргасан, гаргаагүй гэдэг асуудал үүсэх вий” гэсэн асуултад УИХ-ын гишүүн Л.Болд “Түр хороо ОУПХ-оос ирүүлсэн шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы хуралдаанд танилцуулах чиг үүрэг хүлээнэ” гэсэн байгаа. Ингээд түр хороо байгуулах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, олонхын саналаар дэмжлээ.

Үүний дараа Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр ирүүлсэн М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг прокурорын орлогчоор томилохыг зөвшилцөж, саналыг хэлэлцэн гишүүдийн олонхи Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ. Ийнхүү Прокуророын орлогч нарын асуудал чуулганы босго давах боллоо.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.