АН нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэлээ

АН нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэлээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус VII хуралдаан энэ сарын 28-нд боллоо. Хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хэлэлцэж, оролцох шийдвэрээ баталгаажуулав.

 

Сонгуулийн тухай хуулийн дагуу нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ дөрөвдүгээр сарын 30-ны дотор СЕХ-нд хүргүүлнэ. Мөн нэр дэвшигч нь сонгуульд 2016 оны мөрийн хөтөлбөрийн дагуу оролцох тухай СЕХ-ноос мэдэгдээд байна. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сарын 30-ны өдөр болох бөгөөд "Энэ удаагийн сонгууль улс төрийн намуудын рейтингийг тодорхойлох чухал сонгууль болно" хэмээн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хурлыг нээж,  хэлсэн үгэндээ онцоллоо.

 

Мөн хурлын үеэр “Үзэл баримтлал”-ын танилцуулга хийх ажлын хэсэг мэдээлэл хийж, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын гишүүдэд үзэл баримтлалаа таниулан, сурталчлах сарын аян эхлэх гэж байгааг дуулгалаа. Ирэх сарын 11-нд Үзэл баримтлалаа орон даяар таниулан, сурталчлах үндэсний аян эхэлнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.