УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 11 нам оролцохоор боллоо

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 11 нам оролцохоор боллоо

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 13 нам оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн. Сонгуулийн ерөнхий хорооны эдгээр намын бичиг баримтуудыг нягтлаад 11 намд нь батламж олгохоор шийдвэрлэжээ. Харин Иргэний зориг-Ногоон намыг өмнөх сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй, Монголын хүний төлөө намыг баримт бичгийн бүрдэл дутуу хэмээн бүртгэхээс татгалзжээ. Улмаар нөхөн сонгуульд оролцох эрхтэй болсон дараах намуудад батламжийг нь гардуулж өглөө.

1.    Хөдөлмөрийн үндэсний нам
2.    Ард түмний олонхийн засаглал нам
3.    Монголын ногоон нам
4.    Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
5.    Ардчилсан нам
6.    Монгол ардын хувьсгалт нам
7.    Монгол ардын нам
8.    Дэлхийн монголчууд нам
9.    Монгол консерватив нам
10.  Зон олны нам
11.  Үнэн ба зөв нам

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.