"Зуслан" апплейкшныг ирэх сараас ашиглалтад оруулна

 

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Хурлын ажлын алба, нийслэлийн Байгаль орчны газрынхан бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд "Зуслангийн мэдээллийн төв"-д ажиллав. Улаанбаатар хотын зуслангийн бүсэд аюулгүй байдлыг хангуулж, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, холбогдох дүрэм, журмыг бүрдүүлэхээр нийслэлийн Байгаль орчны газрынхан тус төвийг ажиллуулж буй.

Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар хот орчмын зуслангийн бүсэд жилд 50 000 өрх зусдаг байна. Тэгвэл тус төвийнхөн тухайн иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, орчны бохирдол үүсгэхгүй байх чиглэлээр арга хэмжээ авч буй. Тухайлбал, сул газрыг хамгаалалтдаа авч, хур хогийн цэг үүсгэхээс хамгаалдаг байна. Мөн усны хамгаалалтын бүсийг мөрдүүлж, иргэд дур мэдэн худаг гаргах зэрэг байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулахыг ч хянаж байгаа аж.

Гэвч мэдээллийн төвийн ажилчдын байр жижиг, хангамж тааруу аж. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тухайн төвийн үйл ажиллагаатай танилцаад, төвийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллахаа хэлсэн юм. Энэ хүрээндээ Улаанбаатар хотод ганц байдаг уг төвийн байр, хангамжийг сайжруулах боломжийг судалж, арга хэмжээ авна гэлээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга ойрын хугацаанд ийм төв дахин байгуулахаар ажиллаж байгаагаа нийслэлийн удирдлагад хэлсэн юм. Мөн ирэх сараас ашиглалтад оруулах "Зуслан" апплейкшны талаар танилцуулсан. Иргэд тухайн апплейкшнаас байгаль, орчны болон төрийн үйлчилгээ авах өөрт ойрхон салбарыг мэдэж болно. Мөн өргөдөл, гомдлоо түүгээр дамжуулах боломжтой бөгөөд холбогдох албаны мэргэжилтнүүд санал, гомдлыг тухай бүрт нь шийдвэрлэх юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.