АН-ын зөвлөлийн гишүүд талийгаачид хүндэтгэл үзүүллээ

АН-ын зөвлөлийн гишүүд талийгаачид хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын зөвөлийн гишүүд УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү агсны цнаж амиа алдсан газар болох Төрийн ордны баруун жигүүрийн нэг давхарт цэцэг өргөн, талийгаачид хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын дэд дарга, бидний журмын нөхөр, үзэл бодол , итгэл үнэмшил нэгтэй Г.Батхүүгийнхээ өндрөөс унаж амиа алдсан газар бид цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж байна. Талийгаачийн гар бүл, төрөл төрөгсдөд нь зөвлөлийн нийт гишүүдийнхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Болсон хэрэг явдалтай холбогдуулан нийгэмд элдэв ташаа мэдээлэл гарч буйд харамсч байна. Цагдаагийн газар болон холбогдох хуулийн байгууллагууд энэ хэрэг явдлын үнэн мөнийг маш шуурхай олж олон нийтэд нээлттэй мэдээллийг хүргэж ажиллаасай гэж хүсч байна" гэсэн юм.

Мөн энэ үеэр тус намын дарга С.Эрдэнэ "Талийгаач тухайн өдөр манай өрөөгөөр ороогүй. Би Баасан гаригийн үдээс хойш өрөөндөө байгаагүй. Үдээс хойш манай зөвлөлийн хуралдаан болж, үдээс өмнө АН-ын Үзэл баримтлалыг танилцуулах аяны нээлтийн арга хэмжээ болсон. Талийгаач манай өрөөнд ороогүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна" гэлээ. Энэ хэрэг дээр хуулийн байгууллага шуурхай ажиллаж, нээлттэй мэдээлэх ёстой.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.