Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчидтай уулзлаа

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчидтай уулзлаа

Монгол Улс 2005 оноос хойш жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг “Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэдэг болсон билээ. Эл өдөр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Цэргийн штабын офицер, ахлагч нар болон энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн албан хаагчидтай уулзаж, баяр хүргэлээ.

Нийслэл, дүүргийн Цэргийн штабуудад олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн 20 гаруй офицер, ахлагч нар ажиллаж байгаа юм. Тэгвэл дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт Монгол Улсаа төлөөлөн оролцсон дээрх 20 гаруй албан хаагчид нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Монгол Улсын Ерөнхий сайдын хүндэтгэлийн арга хэмжээнд гэр бүлийн хамт оролцох урилгыг уламжилсан юм.  

Сонирхуулахад, манай улс энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос хойш оролцож, давхардсан тоогоор 17 000 орчим албан хаагч үүрэг гүйцэтгээд байгаа ажээ.  

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.