Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнээр Д.Цогтсайханыг томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнээр Д.Цогтсайханыг томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа өчигдөр болж, Дашнямын Цогтсайхан хамгийн олон санал авжээ.
 
Давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 96.5 хувь буюу 109 шүүгч оролцсон байна. Санал хураалтад оролцсон шүүгчдийн 87.2 хувь нь Д.Цогтсайханыг дэмжжээ.

Тиймээс Д.Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох тухай Тооллогын тов комиссын тогтоол гарчээ.

Д.Цогтсайхан нь 1988 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн ангийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгч, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байсан.

2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа.

Давж заалдах шатны 26 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Дашнямын Цогтсайхан, Эрдэнэбаярын Мягмардорж, Энхбатын Зоригтбаатар, Цэвээндоогийн Өрнөндэлгэр нарыг нэр дэвшүүлсэн аж.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнээр Д.Цогтсайханыг томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.