У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна

У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр эхлээд “Багануур” ХК-ийн удирдлагууд, ажилчидтай уулзлаа. Тус компанийн захирал Э.Номинчулуун уурхайн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан, 1121 ажилтантай. Төвийн бүсийн эрчим хүчний 70 хувийг нүүрсээр хангадаг. Сүүлийн 3 жил ашигтай ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн 57 хувь нь ашиглах хугацаа хэтэрсэн. Нийт олборлолтынхоо 85 хувийг цахилгаан станцуудад нийлүүлдэг. Газраа буюу ордынхоо лицензийг алдсан асуудлаар шүүхэд хандаж, төр ордоо эргүүлж авсан. Одоо лицензээ “Багануур” ХК-ийнхаа нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна" гэдгээ Ерөнхий сайдад уламжиллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Багануурын уурхай бол улсын гал голомт болсон газар. Өвөлжилтийн бэлтгэлээ энэ сараас хангаж ажиллах ёстой. Лицензийн асуудлыг хэрхэхийг салбарын сайд шийдэж өгөөрэй гэлээ. Мөн санхүүгийн сахилга бат дээр анхаарч ажиллах ёстойг анхаарууллаа.

Хуурамч бичиг баримт бүрдүүлж, хууль бусаар ажилд орсон асуудал яригадж байна. Сахилга бат, дэг журам тогтоож, үрэлгэн зардлаа танаж ашигт ажиллагаагаа дээшлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо. Багануурын уурхай өнгөрсөн 40 жилд 116 сая тн нүүрс олборложээ. Энэ онд 4,1 сая тн нүүрс олборлож борлуулах төлөвлөгөөтэй. 2018 онд улсад татвараар 24 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.