Дипломатуудын асуудлаар Д.Цогтбаатар сайд мэдээлэл хийнэ

Дипломатуудын асуудлаар Д.Цогтбаатар сайд мэдээлэл хийнэ

Хар тамхины хэрэгт холбогдоод буй дипломатуудын асуудал олны шүүмжлэлийн бай болж байна. Тодруулбал, Герман улсын Дрезден хотод Монгол Улсын  хоёр дипломатч 70 кгхар тамхи тээвэрлэж яваад баригдсан бөгөөд Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн хэлж буйгаар эдгээр саатуулагдсан хүмүүс Монгол Улсаас Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтан, жолооч байсан гэх мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд “1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойшхи хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар” мэдээлэл сонсгохоор болжээ. Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогдоод байна. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.