Хууль зүйн байнгын хорооны даргаар Х.Нямбаатарыг дэмжлээ

Хууль зүйн байнгын хорооны даргаар Х.Нямбаатарыг дэмжлээ

Байнгын хороодын дарга нарийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор дарга нарыг шинээр сонгох, томило ажил хийгдэж абйгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн билээ.

Тэрбээр 1996 онд нийслэлийн 48 дугаар дунд сургуулийг дүүргэж, 2000 онд Орхон их сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2002 онд Орхон их сургуульд боловсрол судлалын магистр, 2008 онд Цагдаагийн академид хууль зүйн ухааны магистр, 2012 онд Удирдлагын академид төрийн удирдлагын докторант, 2017 онд Хууль сахиулахын их сургуульд хууль зүйн ухааны докторантаар суралцаж тус тус төгссөн байна.

Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нь 2000-2007 онд Орхон их сургуульд багш, 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын даргаар ажиллаж байгаад 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм. 

Ийнхүү тус байнгын хорооны хурлаар нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжжээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.