Чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогдлоо. Чуулганы хуралдаанаар ганцхан асуудал хэлэлцэх юм. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг явуулах, үргэлжилнэ/. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа 2000 онд орсон 7 нэмэлт, өөрчлөлтийн нэгийг уг эхээр нь сэргээж, тавыг нь засан сайжруулж:  

• Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах;

• Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах;

• Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах;

• Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулаад байгаа юм. 

Эдгээр багц асуудлаар Үндсэн хуулийн 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар байгаа нь Үндсэн хуулийн нийт зүйлийн 28,5 хувийг хамарч байгаа аж. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.