Н.Сайнцог: Бид удахгүй спортын төрөлжсөн суваг болох Оросын МАТЧ, Хятадын CCTV5 сувгуудыг гаргана

Н.Сайнцог: Бид удахгүй спортын төрөлжсөн суваг болох Оросын МАТЧ, Хятадын CCTV5 сувгуудыг гаргана

SPS телевизийн зарим суваг гарахгүй байгаатай холбогдуулан “Сансар” кабелийн телевизийн ахлах менежер Н.Сайнцогоос зарим зүйлийг тодрууллаа.

-SPS ТВ-ийн ажилтан саяхан өгсөн нэг ярилцлагадаа “Сансар” кабелийн телевиз чанар муутай гаргаж байгаагаас сувгаа таслаж байгаа тухай ярьсан байсан. Үнэхээр тийм зүйл болсон уу?

-Энэ бол зохиомол яриа. Муу гаргаж байгаа зүйл огт байхгүй. Үндсэндээ тэднийхээс ирсэн чанар муутай сигналыг нь дамжуулж байгаа юм шүү дээ. Тус телевиз, агаараас сигнал хүлээн авч спортын сувгуудаа үзүүлнэ гэж хэрэглэгчдийг хуурч, өнгөрсөн жил интернэтийн урсгалаар ямар чанар муутай тоглолтууд гаргаж, хэл ам болж байлаа. Үүнээс болж, мөнгө төлж үзэж байгаа хэрэглэгчид маань их хохирч байгаа юм. Манайд олон хэрэглэгч энэ асуудлаар хандаж байгааг хэлэх нь зүйтэй. Олон хүмүүс ч энэ талаар шүүмжилж, ярьж байсныг та ч мэдэж байгаа байх.

-Мөнгөний асуудал давхар яригдаад байх шиг байх юм. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манай телевизэд сар бүр 55.0 сая төгрөгийг төл гэсэн бичиг ирсэн нь үнэн. Харин бусад кабелийн телевизүүдэд өгөөгүй байгаа юм. Үүнийг юу гэж ойлгох юм. Анх манай телевизээр дэлхийн алдартай HBO, Cartoon, ESPN гээд 10 гаруй сувгийг гаргана гэж гуйж ороод жил болоод больсон. Ийм л бизнесийн ёсзүйгүй газар. Хэрэглэгчид сайн ойлгохгүй, гаргаж байсны хувьд муу нэрийг нь манайх л авсан даа. Больсон шалтгаан нь тэдэнд төлөх олон зуун сая төгрөгийг төлөөгүйгээс болсон юм билээ. Энэ талаар ч өөрсдөө ярьдаг юм. Тэр байгууллагууд мөнгөө хөөцөлдөөд олон улсын шүүхэд хандах гэж манайхаас тодруулга асууж л байна. Одоо гаргаж байгаа Пример лиг, HBA-гийн тоглолтын асуудалд ч их хэмжээний төлбөр байдаг. Бидэнд мэдээлэл их бий, холбогдох байгууллагууд шалгах байх. Хуудуутай юм их бий.

-Цаашид тус сувгийг танайх гаргах уу?

-Ижил нөхцөл шаардлага тавих юм бол судлаж байж болно. Ер нь Монголын хэд хэдэн телевизүүд спортын сувагтай байна. МҮОНРТ-ээр олимпийг яаж гаргав. Бид удахгүй спортын төрөлжсөн суваг болох Оросын МАТЧ, Хятадын CCTV5 сувгуудыг гаргана. Хэрэглэгч олон түмэн маань өндөр үнэтэй спортын сувгийг үзэж байхаар үнэгүй гаргах сувгуудаар хүссэн нэвтрүүлгээ үзээд баярлах нь лавтай.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.