Л.Оюун-Эрдэнэ: Гишүүдтэй холбоотой концессын гэрээнүүдийг хасна

Л.Оюун-Эрдэнэ: Гишүүдтэй холбоотой концессын гэрээнүүдийг хасна

Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг гол асуудал нь концессын гэрээтэй холбоотой асуудал байлаа. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Засгийн газар эмц цэгцгүй, бодлого нь тодорхойгүй байгаа нь нийгэмд асар их хор уршиг тарьдгийг бид харж байна. Зөвхөн одоо харж байгаа юм биш мэддэг хэрнээ амархан мартаж дахиад алддаг. Тиймээс бид туйлын хариуцлагатайгаар ажлуудаа тайлагнаж явах хэрэгтэй байна. Засгийн газар банкны салбартайгаа хэт холилдсон нь саарал жагсаалтад багтахад хүргэсэн. Мөн концессын асуудал сөхөгдөж яригдаж байгаатай холбоотойгоор нэг амлалт өгье. УИХ-ын боло Засгийн газрын гишүүд концесс орох ёсгүй. Тэгвэл хасах чиглэл барьж ажиллана” гэлээ.

Өнөөдрийн хуралдаанаар:

-Алтанбулаг-Улаанбаатар- Замын-Үүд чиглэлийн автозам  барих шилжүүлэх

-Дорноговь аймгийнСайншандын 130 км автозамын концесс

-Бага сургууль, цэцэрлэг барих тэргүүтэй 11 концессын гэрээг цуцлахаар шийдвэрлэлээ.

Дээрх ихэнх төслүүдийн олонхи нь  ТЭЗҮ-гүй, тодорхой төлөвлөгөөгүй байсныг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

 

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.