“Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг зарж, “Эрдэнэт”-ийн хохирлыг барагдуулна

“Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг зарж, “Эрдэнэт”-ийн хохирлыг барагдуулна

 “Жаст” группийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авч, түүнийгээ төлж чадаагүйгээс болж Монголын Засгийн газар Арбитрын шүүхэд дуудагдаж, нэлээд хэдэн жил үргэлжилсэн билээ.

Харин энэ оны дөрөвдүгээр сард “Эрдэнэт” үйлдвэрийн Эрдэнэсийн сангаас 40 сая ам.долларыг Стандарт банкинд төлснөөр Арбитрын шүүхэд үүссэн энэ маргаан эцэслэгдсэнийг хүмүүс мэдэх болсон.

Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэт” үйлдвэрийн хохирлыг барагдуулах ажлыг Засгийн газар эхлүүлжээ.  Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Засгийн газраас "Жаст"-ын Ш.Батхүүгийн асуудлаар АТГ-ын даргад бичиг явуулсан байсан. Ш.Батхүүтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийг АТГ-аас битүүмжилсэн байгаа юм байна.

Нийтдээ 52 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байгаа бөгөөд цаашдаа шалгалтын явцад илэрсэн зарим хөрөнгийг нь нэмж тооцвол 85-87 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө “Жаст” группийн Ш.Батхүү гэдэг хүний эзэмшилд байна гэдэг албан бичгийг АТГ-аас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын газрын Л.Оюун-Эрдэнэ миний нэр дээр ирүүлсэн.

Үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх асуудал дээр 2-3 хоногийн лавлагаа хийх ажил байгаа юм байна. Үүний дараа үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг нь гаргаж, дуудлага худалдаанд оруулах эсвэл шүүхээр шийдвэр гаргуулж зарж борлуулаад “Эрдэнэт” үйлдвэрийн хохирлыг төлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс Засгийн газраас энэ ажлыг эхлүүлэх нь зөв гэж үзэж байна” гэлээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.