Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтын гэрээг үзэглэлээ

Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтын гэрээг үзэглэлээ

Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Өвөр Монголын боомтын алба хоорондын Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дарга Тиан юунь болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд гэрээнд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө засах орны боомтын албаны дарга Сэ Цэн нар гарын үсэг зурлаа.

Тус боомтыг хоёр улсын жишиг боомт болгохоор талууд харилцан ижил түвшинд төлөвлөж, Өвөр Монголын Альшаа аймгийн 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар  бүтээн байгуулахаар боллоо. “Цагаандэл уул-Өлзий” боомтын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Таван толгой-Баруун наран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаан дэл уул боомт хүртэлх тусгай зориулалтын авто замын гэрээ байгуулагдаж замын зураг төсөл хийгдэж байна. Ийнхүү боомтыг ашиглалтад оруулсанаар Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжрах, нүүрсний экспорт, импортод шинэ гарц нээх, бүс нутгийн аялал жуулчлал хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой гэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.