Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар, Д.Сүхбаатарт гавьяат цол олгоно

Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар, Д.Сүхбаатарт гавьяат цол олгоно

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр төрийн цол, одон медаль хүртээнэ. Энэ үеэр төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав, төрийн соёрхолт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарт хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ. Тэгвэл соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Сүхбаатарт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээх аж. Тэрбээр, “Ацаг шүдний зөрөө” монголын уран сайхны киноны гол дүрээр үзэгчдэд мөнхөрсөн. Хамгийн сүүлд насаараа цэргийн алба хаасан бэлтгэл офицеруудын тухай өгүүлэх “Долоодугаар тусгай тасаг” киноны гол дүрд ахмад уран бүтээлчидтэй хамтран тоглосон юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.