Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн талаар дэд ажлын хэсэг хуралдав

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн талаар дэд ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой санал, дүгнэлтээ танилцуулж, үүнтэй холбоотой хуулийн төсөл өргөн барьсан. Тэгвэл өнөөдөр Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсэг хуралдаж, энэ асуудлаар хэлэлцэв. Энэ үеэр Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн 3 дугаар зүйлийн 3.5.1 дэх хэсэг буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг өөрчлөн найруулахтай холбоотой заалтыг хэлэлцэх үеэр “Үндсэн хуулийн нэр томъёо салаа утгагүй, тов тодорхой, маш богинохон, монголчуудын хэлдгээр “шахсан бяслаг” шиг байх ёстой юм” гэдгийг профессор Н.Лүндэндорж тодотгожээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.