З.Энхболд: Э.Оюунболдын цолыг хураах эсэх нь хоёр жилийн дараа л шийдэгдэх байх

З.Энхболд: Э.Оюунболдын цолыг хураах эсэх нь хоёр жилийн дараа л шийдэгдэх байх

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Э.Оюунболд аваргын цол хураах асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Энэ асуудал тийм ч хурдан шийдэгдэхгүй. Шүүхээр орж хэдэн жил явж байж, допинг хэрэглэсэн нь тогтоогдвол цол хураах, түүнтэй холбогдуулан бусад бөхчүүдийн цол, чимгийг олгох асуудал яригдана. Допингийн асуудал маш удаан явдаг. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед эхэлсэн допингийн маргаан сая л шийдэгдэж, цол нь нөхөж олгогдож байсан. Манай үндэсний бөх олимпийн төрөл биш. Тиймээс яахаараа олимпийн төрөлд тавигддаг допингийн журам үндэсний бөхөд үйлчлээд байгаа юм гэж хүмүүс сошиалаар шүүмжлээд байна. Тиймээс бөхийн холбоо допингийн жижиг сажиг асуудлаа өөрсдөө шийдэж байхгүй бол Ерөнхийлөгч зарлиг гаргахад хүнд байгаа. Энэ асуудал баталгаатай хоёр гурван жил үргэлжилдэг шүү” гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.