У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат болгохыг үүрэгдлээ

У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат болгохыг үүрэгдлээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болгов. Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул хүдрийн 27.667.378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон байдаг.

Энэ баялгийн 66 хувийг  “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг аж. Тодруулбал, “Сентерра Гоулд” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох ёстой гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийг “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ өнөөг хүртэл илэрхийлсээр байгаа. Эдгээр лицензийг хүчингүй болгох талаар “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсанаар 2008 оноос хойш шүүхээр хэлэлцэж, 30 гаруй удаа хойшилж байгаа билээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.