Д.Лүндээжанцан, З.Энхболд нар Үндсэн хуулийн өөрчлөлт сэдвээр мэтгэлцэнэ

Д.Лүндээжанцан, З.Энхболд нар Үндсэн хуулийн өөрчлөлт сэдвээр мэтгэлцэнэ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч засаглалын хэлбэрээ ард нийтээсээ асууя гэх саналыг гаргаад байгаа. Уг санал асуулга явуулах болсонтой холбогдуулан С1 телевизээс “Парламентын засаглал уу, Ерөнхийлөгчийн засаглал уу” сэдэвт мэтгэлцээн зохион байуулахаар болжээ.

Мэтгэлцээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлагч, МАН-ын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, нөгөө талд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарыг урьж оролцуулахаар болжээ.

Тэдний мэтгэлцээний энэ сарын 16-нд даваа гаригийн 21:00 цагаас С1 телевизээр болон Цензургүй яриа- Цензургүй сурвалжлага пэйж хуудсаар шууд дамжуулан олон нийтэд хүргэх аж.

Тэдний хэнд ч туршлага дутах учиргүй. Учир нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нь 1992 оны Үндсэн хуулийг батлалцах Ардын их хурлын гишүүнээр сонгогдож байсан төдийгүй одоогийн парламентад суугаа гишүүдээс хамгийн олон буюу нийт долоо удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож буй туршлагатай нэгэн.

Харин З.Энхболдын хувьд УИХ-д гурван удаа дарааллан сонгогдсон ба нэг удаад нь УИХ-ын даргаар ажиллаж байсан. Одоо Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байгаа мөн л туршлагатай улстөрч. Мөн шаггүй хуульч гэдгийг нь хүмүүс мэдэх байх.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.