Дуучин Б.Амархүүг нэг сар цагдан хорихоор болжээ

Дуучин Б.Амархүүг нэг сар цагдан хорихоор болжээ
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид  (2019.09.19-20-нд шилжих шөнө) ОХУ-ын Буриад Улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг өөрийн эзэмшлийн "Mersedes Benz" маркын машиндаа мансууруулах төрлийн зүйлс хэрэглэж байхад нь баривчилсан.
 
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс түүнд нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт татжээ.
 
Б.Амархүүг баривчлах үед эхнэр нь хамт байсан гэх мэдээлэл бий.
 
Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний эхнэр О.Ариунзулыг саатуулаагүй.
 
Эх Сурвалж Zindaa.mn
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.