Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүнийг цахимаар сонгоно

Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүнийг цахимаар сонгоно

Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болж буйтай холбогдуулан Хуульчдын IV их хурлаар Зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, батламжлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Иймд Зөвлөлийн гишүүнийг сонгох цахим сонгуулийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.

   Тодруулбал, Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 08:00 цагт эхэлж, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22:00 цагт дуусах бол санал өгөх ажиллагаа 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 08:00 цагт эхэлж, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22:00 цагт дуусна.

  Эрхэм хуульчид Та бүхэн Холбооны www.mglbar.mn цахим хуудас, "Хуульч" апликэйшнаар өөрийн хэрэглэгчийн нэр (Хуульчдын холбоонд бүртгэлтэй и-мэйл хаяг) нууц үгээр нэвтрэн орж, “Хэрэглэгчийн цэс”-ээс сонгуулийн цахим систем хэсэгт нэвтэрч нэрээ дэвшүүлнэ үү.

  Зөвлөлийн гишүүнд дараах шаардлага хангасан хуульч нэрээ дэвшүүлэх боломжтой. Үүнд:

1. Гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй байх;

1. Сүүлийн гурван жил мэргэжлийн болон ёс зүйн хариуцлага хүлээгээгүй байх юм.

   Зөвлөл нь гучаас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд сайн дурын хорооны гишүүдийн тоо 50 ба түүнээс дээш бол хоёр, 100 ба түүнээс дээш бол нь гурав, 200 ба түүнээс дээш бол дөрвөн гишүүнийг тус бүр төлөөлөгчөөр сонгон Зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар ИХ ХУРАЛД хүргүүлнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүнд орох нэг хорооны төлөөллийн дээд хязгаар дөрөв байна. Зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд гишүүнийг нэг удаа улируулан ажиллуулж болно.

  Хуульчид та бүхнийг Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

  Цахим сонгуультай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, цахим системд нэвтрэх нэртэй холбоотой асуудлаар Х.Наранхүү (мэдээллийн технологийн ажилтан) 70116004, 99986940, Н.Анужин (Зөвлөл хариуцсан мэргэжилтэн) 70116004, 99107376  дугаарын утсаар холбогдож лавлана уу

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.