Ц.Гарамжав гишүүнээ ёсзүйтэй байж, ард түмнээс уучлалт гуйгаарай

Ц.Гарамжав гишүүнээ ёсзүйтэй байж, ард түмнээс уучлалт гуйгаарай

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав өөрийн эзэмшлийн Монполимент ХХК-ийнхаа зээлийг Монголбанкны эрсдлийн сангаар төлүүлж, зээлээ хаалгасан тухай мэдээлэл олныг шуугиулсан. Үүнийг нь олж илрүүлсэн сэтгүүлчийг эрхэм гишүүн олон нийтийн өмнө загнаж зандраад, өөрийгөө өмгөөлсөн тайлбар удаа дараа хийж байсан. Тэгвэл эрхэм гишүүн, сэтгүүлч бүсгүй хоёрын “дайн” эцэслэх шатандаа байгаа бололтой.

Тодруулбал, Монголбанк Ц.Гарамжав гишүүний Монполимент ХХК-иас10 тэрбум 615 сая 924 мянга 512 төгрөгийг нэхэмжилжээ. Түүнчлэн Авлигатай тэмцэх газар ч түүнийг шалгаад эхэлсэн талаар эх сурвалж хэлж байна.

Энэ талаар  Хуульч, өмгөөлөгч Н.Бямбадорж, Д.Хишигбаяр нар "Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 онд гаргасан А-302 дугаар тушаал"-ыг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргасан юм. Энэхүү хүсэлтийг Төвбанк судалж үзээд хуульч нарт хариу мэдэгдэл ирүүлжээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы 2016 оны уг тушаал нь "Монполимент" ХХК-иас авах 10 тэрбум 615 сая 924 мянга 512 төгрөгийг Монголбанкны эрсдлийн сангаас хаахыг үүрэгдсэн утгатай байлаа.

Монгол энэхүү тушаалыг хүчингүй болгох боломжгүй. Учир нь Монполимент, Монголбанк хоорондын маргаан хуулийн байгууллагаар үргэлжилнэ гэж мэдэгдээд байна. Өөрөөр хэлбэл Монголбанк санхүүгийн бичилтээр өглөгийг "хаав" гэж бичсэн. Монполимет ХХК-иас авах 10 тэрбум төгрөгийг нэхэмжилнэ хэмээжээ.

Одоогийн байдлаар Төвбанк 10 тэрбум төгрөгийг нэхэмжилж шүүх рүү хандаагүй бөгөөд өмнөх компанитай холбогдох ижил төрлийн хэргийг хэрхэн шийдэхийг хүлээж байгаа гэж Төвбанкнаас мэдэгдлээ. АТГ-аас "Монполимет" ХХК-ийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг дээрх асуудалтай нь холбогдуулж хэрэг зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа юм.

Нэгэнт байдал ийм дээр тулсан юм чинь ёсзүйгээ умартан, Монголчуудын татварын мөнгөөр тоглож, иргэд сонгогчдоо үл хүндэтгэсэн Ц.Гарамжав гишүүн  сэтгүүлчээс ч, ард түмнээс ч уучлалт гуйх хэрэгтэй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.