Н.Цэрэнбат: Угаарын хий мэдрэх төхөөрөмжийг эхний удаа үнэгүй тараана

Н.Цэрэнбат: Угаарын хий мэдрэх төхөөрөмжийг эхний удаа үнэгүй тараана

Засгийн газрын өнөөдрйин хуралдаанаар ойрын өдрүүдийн гол сэдэв болох угааржилтын асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, угааржилтаас гэр борооллын айл өрхүүдэд сэргийлэх зорилгоор угаарын хий мэдрэх төхөөрөмж эхний удаа үнэгүй тараах болсон талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээллээ.

Тэрбээр, “Юуны түрүүнд угаарын хийнд хордож, амиа алдсан зургаан иргэний ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.

Үүний дараа өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсан юм. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, “Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцад шат шатандаа аюулгүй байдлаа хангаагүй улмаас угаарын хийнд хордох тохиолдол гарсан. Тиймээс угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч байгаа өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэрийг гаргалаа.

Одоогийн бйадлаар 25 мянган тонн шахмал түлш борлуулжээ. Түүхий нүүрснээс шахмал түлшинд шилжиж байгаа буюу галлагаанд хувьсал хийж байгаа. Засгийн газар гаргасан шийдвэрээсээ буцахгүй. Иргэд маань стандартын зуух хэрэглэж, битүүмжлэлийг сайтар хангах шаардлагатай байгааг сүүлийн үед болсон ослууд харуулж байна. Төхөөрөмжийг 11дүгээр сарын 1-нээс өмнө оруулж ирэн, иргэдэд олгохыг холбогдох албаныханд үүрэгдсэн” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.