Ө.Энхтүвшин: Шахмал түлшний дээжийг БНХАУ, БНСУ, ОХУ руу шинжилгээнд явуулсан

Ө.Энхтүвшин: Шахмал түлшний дээжийг БНХАУ, БНСУ, ОХУ руу шинжилгээнд явуулсан

 

Өнөөдрийн гол сэдэв болоод байгаа шахмал түлшний дээжийг гадагшаа шилжилгээнд явуулжээ Энэ талаар Шадар сайд Ө.энхтүвшин ийн ярилаа. Тэрбээр “Шахмал түлшний талаар дотоодын гурван лабораторийн шинжилгээний дүн гарсан. Шинжилгээний хариугаар шахмал түлшинд ямар ч асуудал байхгүй болохыг нотолсон. Гэхдээ бид нар үүнийг баталгаажуулах нь зүйтэй гэж үзээд Өмнөд Солонгос, БНХАУ , Орос улс руу дээжийг нь шинжилгээнд явуулсан. Тэр шинжилгээний хариуг хүлээж байна. Ер нь, шахмал түлшинд асуудал байгаа эсэхийг мухарлах хэрэгтэй. 

Хоёрдугаарт, түлштэй холбоогүй байвал шалтгааныг нь тодорхой болгох шаардлагатай. Хүн нас бараад бахад зүгээр хараад сууж болохгүй. Асуудал байгаа болоод л ийм зүйл болж байгаа гэсэн үг. Энэ асуудалд мэргэжилтнүүд янз бүрийн байр суурийг илэрхийлж байна. Тиймээс яг хордож, угаартсан айл, өрхийн түлшнээс дээж авч, шинжилгээнд өгнө. Тэгж байж түлштэй, эсвэл галлагаатай холбоотой эсэхийг нь тодорхой болгох хэрэгтэй. Айл бүрээр нь тогтоох хэрэгтэй гэж үзэж байна. Жишээ нь, тухайн айл ямар зуух хэрэглэж байсан. Энгийн, төслийнх гэдгээс нь эхлээд яндангаа хөөлсөн зэргийг нь тодорхой болгох хэрэгтэй. Өрх бүрт ажиллаж, тодорхой болгох үүргийг өгч ажиллаж байна. Нийт 92 хороонд тараад ажиллаж байна. Өдөр, шөнөгүй ажиллаж байна. Гэхдээ одоо асуудлыг тодорхой болго гэсэн үүргийг өгч ажиллаж байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.