О.Баасанхүү: Онц байдал зарлаж, төрөх гэж байгаа ээжүүдийг зочид буудлуудад байршуулъя

О.Баасанхүү: Онц байдал зарлаж, төрөх гэж байгаа ээжүүдийг зочид буудлуудад байршуулъя

О.Баасанхүү гишүүн монголчууд утаатай тэмцэх, угаартай тэмцэх гэсэн хоёр асуудалтай болсон тухай чуулганы танхимд хэлээд, өөрийн саналаа илэрхийллээ. Тэрбээр, Засгийн газар утаатай тэмцэж байна. Бид угаартай тэмцэх боллоо. Энэ бол үндэсний гамшиг боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч асангууд угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна.

Тэд бүгд зочид буудалтай. Шангрила, Улаанбаатар, Баянгол, Өргөө гээд томоохон зочид буудлууд бүгд л томчуудынх. Түүнийгээ нийтийн эзэмшилд авч, ийм хэцүү үед гэр хороололд байгаа төрөх гэж байгаа ээжүүдээ байршуулж болдоггүй юм уу.

Угаасаа өөрсдийн мэдэлд авахдаа зөв замаар авсан биш. Хэрэгтэй үед нь хэрэгтэй хүмүүст нь хэрэглүүлэх ёстой. Өдөр бүр түгшүүртэй мэдээ сонсогдож, байдал хүнд байна. Онцгой байдал зарлах эрх нь УИХ-д бий. Онц байдлаа зарлаад энэ хэдэн зочид буудлуудаа аваад төрөх гэж байгаа ээжүүдээ түр байлгаж болдоггүй юм уу”  гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.