З.Энхболд: МАН-ыг сонгосноор иргэн бүр 15 саяын өрөө 25 сая болголоо

З.Энхболд: МАН-ыг сонгосноор иргэн бүр 15 саяын өрөө 25 сая болголоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэлийг энэ сарын эхээр хэлэлцсэн. Энэ үеэр Монгол Улсын нийт гадаад өрийн талаарх асуултуудад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа, Монгол Улсын нийт гадаад өр 29.7 тэрбум ам.доллар байгаа талаар дурдсан. 

Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын дарга асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой өөрийн твиттер хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр"МАН 2016 сонгуульд “хүн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо, МАН-ыг сонговол өргүй болгоноо” гээд сонгогдсон чинь 3-хан жилд нэмээд 10 сая, нийтдээ 25 сая төгрөгийн өртэй болголоо" хэмээн мэдэгдэв. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.