Саарал жагсаалтад орсон гол шалтгаан нь оффшор, зэвсгийн наймаа байжээ

Саарал жагсаалтад орсон гол шалтгаан нь оффшор, зэвсгийн наймаа байжээ

-Монгол Улс хоёр дахь удаагаа олон улсын санхүүгийн хоригт орлоо

-Улс орнуудтай санхүүгийн "хэл"-ээр шууд харьцахад хүндрэл үүслээ 

-ФАТФ дүгнэлтээ өнөөдөр албан ёсоор зарлана

Монгол улс саарал жаг­саалта­д орсон талаарх мэдээл­лийг албан бус эх сурвалжаас хүлээн авлаа. Францын нийслэл Парис хотноо болж буй Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага /ФАТФ/­ын ээлжит хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Маргааш буюу баасан гарагт албан ёсоор хурлын шийдвэрээ танилцуулах бөгөөд манай улстай холбоотой асуудал аль хэдийн тодорхой болжээ. ингэснээр Монгол улс хоёр дахь удаагаа олон улсын санхүүгийн хориг арга хэмжээнд өртөж байна. Өмнө нь буюу 2013 онд саарал жагсаалтад орж, үүнээс нэг жилийн дараа буюу 2014 онд зарим хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулснаар мултарч байсан удаатай. тэгвэл энэ удаа дахин хоригийн хаалга татлаа. учир шалтгааныг тодруулбал, хар жагсаалтад орсон Сойд Солонгос буюу БНАСАУ-­тай зэвсэг техникийн наймаа хийж, дэлхий нийтийн өмнө терроризмын үйл ажил­ лагааг дэмжсэн, Монголын улстөрчидтэй холбоотой гаднын улсад илэрсэн оффшор данснууд саарал жагсаалт руу улсаараа гулсан орох гол шалтгаан болсон гэв. Үүнээс гадна Монгол улсыг төлөөлөн гадаадын оронд суугаа Элчин сайдын яамны ажилчид хар тамхины шил шилээ дарсан гэмт хэргүүдэд холбогдож, алт тэргүүтэй хориотой бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх дотоодын хил гаалиас болж саарал жагсаалтад Монгол улс данслагдсан аж. 

Мөн Эдийн засгийн ил тодын хуулиар илэрсэн 35 их наяд төгрөг зэрэг нь дэлхийн улс орнуудтай санхүүгийн “хэл”-­ээр бид шууд харьцахад ихээхэн хүндрэл дагуулах нь. УИХ-­ын гишүүн С.Эрдэнэ сэтгүүлчдэд Монгол улс саарал жагсаалта­д орсон тухай хэвлэлийн хурал хийж, олон нийтэд лхагва гарагт мэдэгдсэн. тэгвэл түүний мэдэгдлийг Монголбанк үгүйсгэж, уг жагсаалтад орохооргүй байгаа төдийгүй зөвлөмжийн дийлэнх хэсгийг хангасан гэдгээ хариу хэвлэлийн хурлаар зарласан юм. Гэхдээ олон улсын санхүүгийн байгууллагын шийдвэр Монгол улсын эсрэг нэгэнт гарчээ. 

Эрх баригчид уг мэдээллийг нуун дарагдуулж байсан шүүмжлэл өчигдөр мөн цахим орчинд гарсан юм. Саарал жагсаалта­д орсноор дэлхийн улс орнууд руу иргэд мөнгөн гуйвуулга хийх, Европын оронд ажиллах виз хүсэх, олон улсын картаа гадаадад ашиглах, аялах, гаднаас мөнгө хүлээн авах, шилжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, бизнесийн харилцаа холбоогоо бэхжүүлэхэд багагүй саад бэрхшээл гарахаар байна. Саарал жагсаалта­д орсон улсын зээлжих зэрэглэл хөндөгдөхөөс гадна олон улсын зах зээлд гаргасан бондын үнэлгээ хүртэл яригддаг. тэрчлэн хөрөнгө оруулалт татах, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжих боломж тэр хэрээр хумигддаг байна. Манай улс 2021 оноос томоохон дүнтэй бондын өр төлбөр барагдуулахаар байгаа. ФАТФ нь 1989 онд үүсгэн байгуулагдсан билээ. Харин тер­роризмыг санхүүжүүлэх тухай ойлголт 2000 оны эхээр нэмэгд­жээ. тус байгууллагыг Засгийн газар хоорондын байг уул лага гэж үздэг бөгөөд 40 зөвлөмжийг улс орнуудад мөрдүүлж ирсэн. Монгол улс 2004 онд тус байгууллагын гишүүн улс болсноор дээр дурд­ сан зөвлөмжийг өнөө хангалтг үй биелүүлсэн орны тоонд эрэмбэ­лэгдэж буй. Саарал жагсаалт­аас үүдэн олон улсын төсөл хөтөлбөр саатах эрсдэл үүсэж болзош­ гүй байна. ФАТФ­-ын гишүүн орнуудад дээрх хориг үйлчилдэг юм.

Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.