Ж.Батзандан: Дубайн гэрээг өөрчлөх, ТЭЗҮ-г батлуулах ёстой

Ж.Батзандан: Дубайн гэрээг өөрчлөх, ТЭЗҮ-г батлуулах ёстой

“ШИНЭ” намын зөвлөлөөс дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэдний мэдээлэл гурван асуудлыг хөндлөө. Тус намын дарга УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Нэгдүгээрт гадаадад амьдарч байгаа Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлд манай нам онцгой анхаарч хөтөлбөр боловсруулж байгаа гэдгээ дуулгая. Солонгос, Япон, Англи, Америк гэх мэт улсуудад манай намын төлөөлөл очиж, санаа бодлыг нь сонсч, төр засгийн боловсруулж байгаа төсөлд тусгахаар ажиллаж байна” гэлээ.

Харин “Хоёрдугаарт 21-р зуунд Монголын төр засгийн бодлогын үндсэн чиглэлийн талаар Герман болон Унгарын шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачидтай уулзлаа. Оюун ухаан, дижиталчлал, аж үйлдвэрийн IV хувьсгалыг хөгжүүлэхийн тулд эрдэмтэн судлаачдын солилцоо хийх шаардлагатай байна. Тиймээс эрдэмтэн судлаачдыг хөгжлүүлэх, туршлага судлах үүднээс  дээрх улсуудын судалгааны инститиуцуудад явуулах, туршлага судлах боломжтой болно.

Гуравдугаарт Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцээд зургаан зүйл шаардлагыг Засгийн газарт хүргүүлэхээр болсон” гэлээ.

Түүний хэлж буйгаа Дубайн гэрээг өөрчлөх асуудлад намын нөхөд нь 100 хувь санал нэгдсэн гэлээ. Харин өөрчлөлт оруулах шалтгаанаа ийн тайлбарласан юм.

- Оюутолгойн үр өгөөжийн 51-ээс доошгүй хувь нь Монголын ард түмэнд ноогдох боломж бий учраас Оюутолгой, Дубайн гэрээг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

- Оюутолгойн гэрээг байгуулахдаа ТЭЗҮ-г батлаагүй байхад нь Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нь маш том алдаа байсан. Тиймээс хуулийн зөрчлийг арилгаж, ТЭЗҮ-г батлуулах ёстой.

- Оюутолгойн гэрээг дагалдан хийгдсэн хэд хэдэн гэрээ бий. Эдгээр гэрээг нууцын зэрэглэлээс гаргах хэрэгтэй. Учир нь ард түмэн хяналт тавих ёстой.

- Оюуолгойн валютын урсгалыг Монголбанкаар дамжуулдаг болгох Ерөнхийлөгчийн саналыг Шинэ намын зөвлөл дэмжиж байгаа.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.