Л.Оюун-Эрдэнэ: ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ-ын ажилтан С.Баатарцогт нар мөрийтэй тоглоом тоглосон нь тогтоогдсон

Л.Оюун-Эрдэнэ: ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ-ын ажилтан С.Баатарцогт нар мөрийтэй тоглоом тоглосон нь тогтоогдсон

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Моннис” компанийн байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ Авлигатай тэмцэх газрынханд баригдсан гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан. Гэвч Авлигатай тэмцэх газраас уг мэдээллийг худал хэмээн мэдэгдсэн. Харин мөрийтэй тоглосон тмо албан тушаалтай хоёр хүн баригдсан нь үнэн хэмээн эх сурвалжууд мэдээллэж байсан ч тухайн хоёр хүн хэн болох нь нууц хэвээрээ үлдээд байсан юм.

Тэгвэл өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ талаар мэдээлэл хийж, тухайн хоёр хүний нэр, албан тушаалыг зарлалаа.

Тэрээр “Бидэнд арав гаруй мэдээлэл ирсэн. Хоёр нь бодитой мэдээлэл болох нь тогтоогдсон. Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь тогтоогдсон. Мөн “МИАТ” ХК-ийн Сөүл дэхь төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт казинод мөрийтэй тоглож, үйлчлүүлсэн нь холбогдох баримтаар тогтоогдсон. Иймд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга Мэндсайхан нарт эдгээр хүмүүсийн албан тушаалаас нь чөлөөлөх үүрэг өглөө. Түүнчлэн ХХААХҮ-ийн төрийн нарийн бичгийн дарга Энхбатыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа” гэлээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.