“Монголын үндэсний фронт”-ынхон зөвшөөрөлгүйгээр өнөөдөр жагслаа

“Монголын үндэсний фронт”-ынхон зөвшөөрөлгүйгээр өнөөдөр жагслаа

“Монголын үндэсний фронт” хөдөлгөөнийнхөн “Эх орон дуудаж байна” жагсаалыг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар товлосон.

Гэвч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Үндэсний фронтын тэргүүн Б.Баярмагнайд албан бичиг хүргүүлж, жагсаал цуглаанын өнөөдөр зохион байгуулах боломжгүй хэмээн мэдэгдэж, маргааш зохион байгуулна хэмээн бүртгэсэн тухайгаа албан бичгээр хүргүүлсэн.

Гэтэл өнөөдөр тус хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбай зүүн талд Соёлын төв өргөөний гадаа цугларч, эмх замбараагүй байдал үүсгэлээ. Тэд "УИХ  тар", "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахгүй байхыг шаардаж байна", "Хулгайч нарыг зайлуулна" зэргээр орилолдож, хамгаалалтад гарсан цагдаа нар руу дайрч байгаа дүр зураг харагдаж байна. 

Тус хөдөлгөөнийхөн маргааш албаны ёсны зөвшөөрлийнхөө дагуу дахин жагсаалаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдээд байна. нэг ёсондоо нийслэлийн Засаг даргын тамгын газраас өнөөдөр жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгоогүй нь тэднийг жагсаалаа хоёр өдөр үргэлжлүүлэх далим болчих шиг боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.