АН-ын зөвлөлөөс БНХАУ-ын 799 иргэний асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

АН-ын зөвлөлөөс БНХАУ-ын 799 иргэний асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

Монгол Улсад зохион байгуулалттайгаар цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 799 иргэнийг баривчлан саатуулсан. Тэдгээр иргэд нэр бүхий таван зочид буудалд байрлан өндөр хүчин чадал бүхий компьютер, сүүлийн үеийн гар утсыг маш олон тоогоор ашиглаж байсныг нэгжлэг хийх явцад олдсон.

Энэ хэргийг санаачлан зохион байгуулсан байж болзошгүй хятад, монгол нийлсэн 10 гаруй иргэнийг одоо хууль, хяналтын байгууллага шалгаж байгаа. Харин БНХАУ-ын иргэдийг өнгөрсөн амралтын өдрүүдэд эх оронд нь буцаасан.

Тэгвэл АН-ын зөвлөлөөс энэ асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ.  Шаардлагад “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул занал учруулахуйц гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийхээр орж ирсэн гадаадын иргэдэд визийг бөөнөөр нь олгосон, орон байр, техник, тоног төхөөрөмжөөр хангасан, үүрэг чиглэл өгсөн, түүнчлэн дээрх иргэд ямар үйл ажиллагаа явуулсан, манай улсад ямар гэм хор учруулсан зэрэг нөхцөл байдлыг нэн шуурхай шалгах, хариуцлага алдсан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, Гадаадын иргэн харьяатын асуудлаар удирдлага, зохион байгуулалт, бүтэц эрх зүйн орчинг дахин нягталж, холбогдох өөрчлөлтийг нэн даруй хийх ажлыг яаралтай авч хэрэгжүүлэхийг шаардаж байна” гэжээ.  Шаардах бичгийг бүрэн эхээр нь хавсаргав.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.